Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нийт ард түмэндээ хандан үг хэлж, уучлалт гуйсан билээ.
Тэрээр бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцон зохих ял шийтгэлийг оноохыг үүрэгдсэн юм.
Мөн эх орныхоо эдийн засгийг өсгөх, иргэдийнхээ амьдралыг улам дээшлүүлэх зорилготой ажиллаж байхдаа түүний танил тодорхой хэсэг хүмүүс, улсын мөнгөнөөс их хэмжээгээр завшиж байсныг анхаарч ажиллаж чадаагүйдээ бүх ард түмнээс уучлалт гуйсан.


Харин тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн харъяалагддаг Сенүри намаас улсын Их Хуралд сонгогдсон 122 гаруй гишүүд мөн нийт Солонгос ард, иргэдээсээ уучлалт гуйсан байна.
Тэд уучлалт гуйж хэлсэн үгэндээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотойгоор үүүссэн нөхцөл байдалд буруугаа хүлээж, бүх ард түмнээс 2 удаа уучлалт гуйсан. Гэвч Сенүри нам хамтдаа хариуцлага хүлээх ёстой. Бид алдсан алдаагаа залруулж иргэд та бүхнийг уучлах хүртэл ажиллах болно" гэж мэдэгдсэн байна.