메뉴 건너뛰기


Өмнөд Солонгост удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах эхний шатны сунгаанд тус намын даргаар ажиллаж байсан хүн яллаа.

Сөрөг хүчний Ардчилсан нам нь либерал үзэлтнүүдийн нам бөгөөд тус улс дахь хамгийн том нам юм.

Даваа гарагт баруун өмнөд нутгийн Куанжү аймагт болсон эхний шатны сунгаанд Ардчилсан намын дарга асан Мүн Жэ Ин 60 гаруй хувийн саналаар ялсан байна.

Сунгаа явагдахаас өмнө Мүн үг хэлэхдээ “2012 онд ялагдсанаасаа хойш би ерөнхийлөгч болохын төлөөх хоёр дахь ородлогоо хийхэд бэлдсээр ирсэн” гээд “энэ сонгууль Өмнөд Солонгосын төрийн эрхийг авлигачид цаашид барих эсвэл энэ улс орон өөрийгөө бүрэн шинэчлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн байна.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнг үзвэл, Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Нам доторх эхний шатны сунгаанд ялсан нь түүний хувьд ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр сонгогдох магадлал өндөр байгааг харууллаа.

Огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг залгамжлах хүнийг өмнөд солонгосчууд энэ оны тавдугаар сарын 9-нд сонгох юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1657
» Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1947
49 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1735
48 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1721
47 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1840
46 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1559
45 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1882
44 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1708
43 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1547
42 Солонгос улсын дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ file МИX 2017.01.17 1937
41 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1748
40 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1703
39 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1563
38 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2086
37 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1651
36 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1714
35 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5354
34 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1468
33 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1512
32 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1603