Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе албан тушаалаасаа огцорсонтой холбогдуулан тус улсын 19 дэхь удаагийн Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль хугацаанаасаа 1 жилийн өмнө зохион байгуулагдах магадлалтай болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт гэхэд дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүулэх тухай албан ёсоор мэдэгдсэн байна.

Тухайлбал: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй өрсөлдөж байсан улс төрч Мүн Че Ын болон Сэнүри намаас гаралтай хоёр ч улс төрч байгаа ажээ.
Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эдгээр дөрвөн улс төрчийн талаарх судалгаа явагдаж эхэлсэн ба өнөөгийн байдлаар улс төрч Мүн Че Ын болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн нар хамгийн өндөр рейтингтэй байгаа юм байна.