메뉴 건너뛰기



Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Авлигын хэргээр өнгөрөгч долоо хоногт баривчлагдсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Бак прокуроруудад байцаалт өгөхөөс татгалзаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн тухай тус улсын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, компанийнхаа мөнгийг завшсан зэрэг хэргээр И Мён Бакийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баривчлан саатуулсан юм.

Түүний өмгөөлөгч өнөө өглөө сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч асан И Мён Бак прокуроруудад байцаалт өгөхгүй гэдгээ надад өчигдөр мэдэгдсэн. Түүний байр суурийг би прокуроруудад уламжилсан. Хууль шүүхийнхэн шударгаар шүүнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байна” гэжээ.

Энэ мэдэгдлийн дараа прокурорууд мэдэгдэл хийхдээ “Бид өнөөдөр үдээс хойш цагдан хорих төв дээр биечлэн очиж, түүнээс байцаалт авах болно” гэсэн байна.

Өдгөө 76 настай И Мён Бакийг нууцаар эзэмшдэг байсан компаниасаа 35 тэрбум вон буюу 32 сая ам.долларыг завшиж, татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байгаа аж. Мөн авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг 12 зүйл ангиар түүнийг яллаж байна.

И Мён Бак нь 2008 оноос 2013 оны эхэн үе хүртэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Үүнээс өмнө тэрбээр Сөүл хотын дарга, хууль тогтоогч, “Hyundai Engineering and Construction” барилгын компанийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Г.Доржханд
www.montsame.mn 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
100 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 460
99 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 453
» ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 520
97 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 458
96 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 572
95 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 665
94 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 531
93 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 560
92 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 778
91 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 658
90 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 817
89 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 746
88 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 608
87 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1074
86 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 642
85 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 574
84 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 564
83 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 603
82 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 568
81 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 644