Солонгосын иргэд ямар нийгмийн сүлжээг хэр их хэрэглэж байгааг судлан гаргадаг Вайзап компанийн тайлангаас үзвэл Фэйсбүүк болон Какао стори хэрэглэх нь эрс багассан байна. Хэдийгээр Фэйсбүүк нь хамгийн хэрэглээ өндөртэй гарсан байгаа ч нэг жилийн өмнөхөөсөө 35 хувиар хэрэглэх хугацаа нь багассан байна.

Фэйсбүүкийн дараагаар Бэнд дараагийн хэрэглээ ихтэй нийгмийн сүлжээгээр шалгарсан байна. Түүний дараа 30 орчим насны эмэгтэйчүүд их хэрэглэдэг Инстаграм оржээ. Инстаграм нь нэг жилийн өмнөхөөсөө 36 хувиар хэрэглээ нь өссөн үзүүлэлттэй гарсан байна. Сануулахад Инстаграм бол 2012 онд Фэйсбүүкийн 1 тэрбум доллараар худалдаж авсан гарааны бизнес билээ.
Дараагаар нь Нэйбо кафе, Твиттер сүлжээнүүд удаалсан байна. Харин Какао стори хэрэглээ нь тогтмол бууралттай гарч сүүл мушгисан байна. Энэ судалгаа нь нийгмийн сүлжээгээр маркетингийн үйл ажиллагаа явуулахад чухал мэдээлэл болох юм.