Ким Жон Ун Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2018.04.27 15:10
Ким Жон Ун дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инд Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Юн Янг Чаны хэлснээр "Мүүн Жэ Ин Ким Жон Унд "Таныг Сөүлд очвол өнөөдрийнхөөс ч олон хүндэт харуул таныг угтах болно" гэсэн бол Ким Жон Ун "Та намайг Хөх ордонд уривал би хэзээд очиход бэлэн" хэмээн хариулжээ.
Эх сурвалж:CNN