메뉴 건너뛰기


БНСУ-Д ГОЦ ХАЛДВАРТ “MERS” ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав.

Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод 9 дүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Тэрээр буцад замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад авчээ.

2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм.

Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР

mers.jpg

Мөн солонгост амьдарч буй хэн бүхэн мерсийн онцгой байдалын хугацаа дуустал болов гараа сайн угааж мэдээтэй байна уу.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
137 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 577
136 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 213
135 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 270
134 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 767
133 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 194
132 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 210
131 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 211
130 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 400
129 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 525
128 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 382
127 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 372
126 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 391
125 Сөүл хотод шинээр баригдсан барилгуудын гадна хананд агааржуулагч гадагшлуулах төхөөрөмж суурилуулахгүй file МИX 2018.10.11 490
124 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 300
123 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг]2018 оны 10-р сарын 6 болон 7 ны 12.00-17.00 цагт file МИX 2018.10.02 1170
» БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин Мерс вирусийн халдвар авсан хүн илэрчээ. file МИX 2018.09.10 636
121 БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд: file МИX 2018.08.29 1065
120 Солонгос бүсгүйчүүд нууц камераар бичлэг хийгчдийн эсрэг жагслаа file МИX 2018.08.07 592
119 СОЛОНГОСТ ХЭТ ХАЛУУНААС БОЛЖ ДӨРВӨН ХҮН НАС БАРЖЭЭ file МИX 2018.07.18 999
118 СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА file МИX 2018.07.18 491