БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ
2018.12.13 14:44
Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас долоо хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлэхээр баталсан.
Уг хууль эхний ээлжинд 300 болон түүнээс дээш тооны ажилтантай компаниудад хамаарах аж. Ажил олгогчид ажилчдыг үндсэн цагаас гадна илүү цагаар ажиллуулсан бол нийт цагийн тоо долоо хоногт 52 цагаас хэтрэхгүй байхаар тусгажээ.

Гэвч өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас мэдээлэл хийж, уг хуулийн хэрэгжүүлж эхлэх хугацааг 2 сараар ухрааж, 2019 оны 3-р дугаар сарын 1-н болгожээ.
Өнөөгийн байдлаар тус улсад 300 ба түүнээс дээш тооны ажилтантай 3358 компанид 2.500.000 гаруй хүн ажиллаж байгаа бол дунджаар тэдний 7% нь илүү цагаар ажилладаг байна.
Олон ажилчидтай компаниудын дийлэнх нь барилга, усан онгоц ба үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бөгөөд тэд "Хурдан шуурхай" гэсэн уриатай ажилладаг тул илүү цагаар ажиллахаас өөр аргагүй байдаг байна.
Тиймээс Засгийн газраас баталсан уг хуулийг хэрэгжүүлэхэд хэт хүндрэлтэй гэж удаа дарааа мэдэгдсэн учир хуулийн хэрэгжилтийг ийнхүү 2 сараар ухраажээ.