메뉴 건너뛰기


Кредит карт

2014.04.25 17:53

МИX Уншсан:19647

Олгох шалгуур
Кредит картыг зөвхөн олгогч компанийн тавьж буй шалгуурт нийцсэн хүмүүст
олгоно. Хэрэв та сайн кредитын түүхгүй бол, таны кредит карт хүссэн өргөдөл
буцаагдаж болзошгүй. Кредит карт олгогч зарим компани гадаадын иргэдэд олгохыг
хязгаарладаг гэдгийг анхаараарай.

card.jpg

 Кредит карт захиалах ба шаардлагатай бичиг баримтууд

Кредит карт авах гэж буй гадаадын иргэн банк эсвэл кредит карт олгогч компаниудаас
ашигтай хувилбарыг сонгон цахим хуудсаар нь эсвэл тухайн байгууллагад өөрийн биеэр
очин бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг нь таны
зурагтай мэдүүлгийн хуудас, гадаадын иргэний үнэмлэх, таны орлогыг
тодорхойлсон баримт (ажил эрхлэлтийн баталгаа, татварын падаан гэх мэт) зэрэг
болно. Гэвч өөр банк эсвэл кредит карт олгогч компаниуд өөр/нэмэлт бичиг баримт шаардаж болох юм.


Гишүүнчлэлийн жилийн төлбөр
Кредит карт олгосны хувьд авах мөн бусад нэмэлт үйлчилгээний төлбөрт төлж буй
төлөөсийг гишүүнчлэлийн жилийн төлбөр гэнэ. Жил бүрийн карт олгосон сард
гишүүнчлэлийн жилийн төлбөрийг төлнө. Үндсэн жилийн гишүүнчлэлийн төлбөр ба
бусад хамааралтай үйлчилгээний (гэр бүлийн болон хамтарсан картаас бусад)
төлбөрийн нийлэмж юм. Үндсэн гишүүнчлэлийн жилийн төлбөрийг танд
олгосон картын тоо харгалзахгүйгээр жилдээ нэг удаа төлнө. Бусад үйлчилгээний
төлбөр нь танд байгаа картын төрлөөс хамааран өөр байна.