메뉴 건너뛰기


Хана банкны Pay-Easy үйлчилгээ

2014.12.19 11:02

ХАНА БАНК Уншсан:17430

 (ӨДӨР БҮР ГУЙВУУЛГЫН ХАНШ АВТОМАТААР ХЯМДАРНА)


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКРУУ 
10,000$ Х
ҮРТЭЛХ ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛ 4500 ВОН!! 

zurag.JPG

 

 

Та шинээр хэрэглэгч болохыг хүсвэл ойр байрлах Хана Банкны салбар руу гуйвуулга хүлээн авах хүний Худалдаа Хөгжлийн банкны дансны дугаар, овог нэр, ГАДААД ПАСПОРТ, ГАДААД ИРГЭНИЙ Ү

НЭМЛЭХЭЭ бэлдэн очиж, 070-7609-7430 дугаар руу залгана уу. 

Та воны дансны дэвтэр, чек карт нээлгэн дараах нэмэлт үйлчилгээнүүдэд бүртгүүлснээр гуйвуулгаа хямд, хялбар, хурдан хийдэг болно. 

► Фон банкны 
үйлчилгээ-гар утсаар залган сонсч гуйвуулга хийх (Phone Banking 폰뱅킹), 
► Смарт банкны 
үйлчилгээ-смарт утсаар гуйвуулга хийх (Smart Banking 스마트뱅킹)
► Интернэт банкны 
үйлчилгээ-интернэт банкаар гуйвуулга хийх (Internet Banking 인터넷뱅킹)
► Орлого, зарлагын мэссэж х
үлээн авах үйлчилгээ (휴대폰문자통지서비스)-нд тус тус бүртгүүлнэ үү.

 

 Жич: Сөүл хотын Дундэмүн дүүргийн Монгол тауны хойд Хана банкны салбарт ажлын ӨДӨР БҮР (даваа-баасан 9:00-16:00) монгол ажилтан (010-5155-5986) ажиллаж байна. Мөн монголчууддаа зориулан сар бүрийн 2, 4 дэх НЯМ гаригт ажиллана.

 
ГУЙВУУЛГЫН ЗААВАР
АТМ-МӨНГӨНИЙ МАШИН: 
Хана Банкны мөнгөний машинд картаа хийгээд дэлгэцний баруун доод талын 해외송금товчлуурыг дарж Монгол хэлийг сонгоно уу.

ARS - ГАР УТСААР:
1599-1111 дугаарт залган 8-ийг дарж Англи хэлэнд шилжсэний дараа 3-ийг даран Монгол хэлийг сонгоно уу.
СМАРТ УТСААР: 
 Хана банкны гэрчилгээг татан суулгаагүй харилцагчид  Hana N Bank аппликейшнaaс гэрчилгээг солонгос хэлээр татан суулгана уу. 
 Гэрчилгээг суулгасны дараа Hana N Mini аппликейшний эхний нүүрний language хэсгээс монгол хэл-ийг сонгон ГЭРЧИЛГЭЭГЭЭР НЭВТРЭХ дарж нэвтэрснээр дотоод болон Pay-Easy гадаад шилжүүлгийг хийх боломжтой.
 
ИНТЕРНЕТЭЭР:
www.hanabank.com-руу нэвтрэн орж 개인뱅킹 - 외환 цэсний 아시아우대송금 (Pay-Easy Service) товчлуурыг дарна уу. Та гадаад гуйвуулга хийхийн өмнө интернет банкны гэрчилгээг өөрийн компьютерт татаж суулгасан байх хэрэгтэйг анхаарна уу.
* Смарт болон интернэт банкны үйлчилгээгээр хүлээн авагчийн мэдээллийг өөрчлөн ХХБ-ны данс эзэмшигч өөр өөр хүнд гуйвуулга илгээх боломжтой.
 
 
 

 

Pay-Easy гадаад гуйвуулгын төв 
Даваа-Баасан гариг 9:00-18:00

☎ 
070-7609-7430
 010-9761-7430