메뉴 건너뛰기


Банк (Данс нээх)

2014.04.25 17:41

МИX Уншсан:7685



Солонгост, олон төрлийн санхүүгийн  төхөөрөмж, үйлчилгээг хэрэглэж болох ба
тэдгээрт санхүүгийн байгууллагуудаас санал болгож буй хадгаламж, хуримтлал,
даатгалын үйлчилгээ гэх мэт багтана. Зарим тохиолдолд гадаадын иргэдийн банкны
шилжүүлэг хийх үйлчилгээ хууль дүрмийн дагуу хязгаарлагдмал байдаг нь бүх
санхүүгийн үйл ажиллагааг дотоод хуулиар зохицуулсан байдагтай холбоотой.
Гадаадын валют солихдоо ялангуяа гадаадын иргэд болгоомжлох нь зүйтэй.
Учир нь их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийх зэрэг шилжүүлгийн үйлчилгээнд
зарим бичиг баримт шаардлагатай байдаг.

Данс нээх

 Гадаадын иргэд данс нээлгэхдээ орлогын эх
үүсвэр Солонгост байх оршин суугч иргэд, мөн гадаадаас орлогын эх үүсвэрээ авдаг
оршин суугч биш иргэд гэж ангилагддаг. Дансны шилжүүлэгийг заавал өөрийн биеэр
хийх ёстой тул банкны салбарт өөрийн иргэний үнэмлэхийн (гадаад паспорт,
гадаадын иргэний үнэмлэх, түр оршин суух үнэмлэх) хамт очиж үйлчлүүлнэ.

dans.jpg
Гадаадын иргэдийг ангилахдаа

 Оршин суугч гадаадын иргэн
· Солонгост оршин суух бүртгэл хийлгэсэн болон гадаадын иргэний бүртгэлийн
газраас гадаадын иргэний бүртгэлд бүртгэгдэж оршин суух эрхтэй болсон
гадаадын иргэн хамаарна. · Солонгосын иргэнээс ялгаагүй данс байна.
Оршин суугч бус гадаадын иргэн
· Гадаадын иргэншилтэй ба Солонгост оршин сууддаггүй гадаадын иргэн багтана.
Солонгосын банкинд гадаадын банкнаас илгээсэн мөнгийг хүлээн авч зарлагадаж болно.

 Гадаадын валютын дансанд байгаа мөнгийг солонгосын олон улсын банк
ашиглан валютаар зарлагадах боломжтой. · Солонгосын иргэдээс ялгаатай нь гадаадын
иргэн хувьцаа зарж олсон ашигаас орлогын татвар ноогдуулна. Түүнээс гадна, татварын
хэмжээг орлогын хүү бодогдсон тохиолдолд тухайн оронтой харилцан тохирсон
хэлэлцээрийн хүрээнд дүйцүүлэн шийднэ.


Бизнесийн гүйлгээний дагуу Воны болон гадаад валютын данс нээлгэх статус
· Гадаад оронд байнгын оршин суудаг Солонгос хүн, оршин суугч ба биш
гадаадын иргэд бүгд воны болон валютын данс нээлгэж болно.
· Оршин суугч биш иргэд зөвхөн банкны теллертэй харьцан шилжүүлэг хийх эрхтэй.


Оршин суугч ба оршин суугч биш эсэхээс хамааран татварын
ноогдуулалт өөр байна.

 (Хязгаарлагдмал татварын хэмжээ, онцгой
татварын хэмжээ, орлогын татвар ноогдуулалтын тухай үзнэ үү. )


· Оршин суугч гадаадын иргэд: Орлогын татвар төлөхгүй ба

 Солонгосын иргэдийн татварын суутгалтай адил байна.
· Оршин суугч биш гадаадын иргэд: Хязгаарлагдмал татварын хувь

 (татварын хэлэлцээр хийгдсэн тохиолдолд) эсвэл онцгой

тохиолдлын татвар (татварын хэлэлцээр хийгдээгүй тохиолдолд )
хэрэгжих ба орлогын татвар ноогдуулна.