Ажилчны жирэмсний амралт:
2016.07.01 21:34
Ажилчны жирэмсний амралт:
/ Хөдөлмөрийн стандарт хууль 74-р зүйл /
Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй ажилчинд төрөхийн өмнөх ба төрсний дараа нийт 90 хоногийн жирэмсний амралтыг олгох ёстой. Хэрвээ эмэгтэй ажилчин 2 ба түүнээс дээш хүүхэд тээж байгаа бол нийт 120 хоног амарах эрхтэй.
Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй ажилчиныг зулбах тохиодол мөн жирэмсний төрөхийн өмнөх ба дараах 90 хоногийн амралтыг төрөхийн өмнө хүссэн үедээ хувааж авч амарах эрхээр хангаж өгөх ёстой. Энэ тохиолдолд төрсний дараах амралтын өдөр нь 45 хоногоос дээш үлдсэн байх ёстой.
Хөдөлмөрийн стандарт хуулийн дагуу жирэмсэн эхийг хамгаалах хуулийн дагуу жирэмсний 90 хоногийн амралтын цалинг 60 хоногийн цалинг ажил олгогч, 30 хоногийн цалинг ажилчны даатгалын газараас тус тус хуулинд заасан хувийн дагуу бодож олгодог. Төрөхийн өмнөх ба төрсний дараа амрах 90 хоногийн амралтын нийт цалингийн дээд талын хязгаар 4,500,000 мянган вон байхаар хуулинд тогтоож өгсөн.
Мөн жирэмсний амралтын хугацаа ба амралтын хугацаа дууссаны дараа 30 хоногийн дотор ажилаас халж болохгүй.
Төрсний дараа 1 жилээс доош бага насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтанд 1 өдөр 2 удаа тус тус 30 минутын цалинтай амралтын цагийг авах эрхтэй бөгөөд мөн ажил олгогчтой тохиролцож ажил эхлэх, тарах цагт тааруулж амрах эсвэл нийлүүлэн 1 өдөр 1 цаг амарч болно.
Дунд сургуулийн 2-р ангиас доош мөн 8 наснаас доош насны хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй ажилчид хуулиар зөвшөөрөгдсөн 1 жилийн хугацааанд хүүхэд асран хүмүүжүүлэх амралтыг авна.
Хүүхэд асран хүмүүжүүлэх амралт нь цалинтай амралт биш учир амьжиргааны түвшинг бууруулахгүйн үүднээс ажилчны даатгалын газараас үндсэн цалингийн 40%-г бодож олгодог.