메뉴 건너뛰기


Эрүүл мэндийн даатгалд гадаад иргэн ч Солонгос хүний нэгэн адил даатгуулах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалд даатгуулсанаар эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх, даатгалд хамрагдсан хүрээний эм тариа авч хэрэглэх зэрэгт тодорхой хэмжээний хөнгөлөлт авах боломжтой. Нэгэнт хамрагдсан эрүүл мэндийн даатгалаас өөрийн хүсэлтээр түр гарах боломжгүй

1. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах хүрээ

1.Даатгалд хамрагдах үе хүрээ: 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй гадаадын иргэн

2. Даатгалд хамрагдах үе: Гадаадын иргэний бүртгэлд бүртгэгдсэн өдөр

3. Бэлтгэх бичиг баримт Гадаад иргэний үнэмлэх, Орлоготой бол орлогыг батлах баримт,Оршин суух зорилгыг нотлох баримт, Солонгос улсад шилжин суурьших гэрчилгээ

 

2. Эрүүл мэндийн даатгалд даатгуулах аргачлал

1. Өөрийн биеэр очиж даатгуулах: Өөрийн биеэр шууд эрүүл мэндийн даатал зохицуулалтын албанд очиж даатгалд хамрагдах хүсэлтээ гаргах тохиолдолд шууд хамрагдаж, даатгалын дэвтэр олгогдоно.

2. Факсаар хүсэлт гаргах: Эрүүл мэндийн даатал зохицуулалтын албаны интернэт вэб хуудаснаас даатгалд хамрагдах хүсэлтийн анкетийг принтерлэж аваад агуулгыг бөглөсний дараагаар бүрдүүлэх бичиг баримтын хамт өөрийн оршин суугаа газрыг хариуцсан эрүүл мэндийн даатгал зохицуулалтын албаны салбар руу факсаар илгээнэ.

3. Эрүүл мэндийн даатгалаас гарах

1. Хамрагдах хүрээ: Оршин суух зорилгоо дуусган улсын хилээр бүр гарч буй-гадаадын иргэн, Нас барсан, Ажлын газрын харъяалалаар даатгалд хамрагдах этгээд, асрамжуулагчаар хамрагдах этгээд

2. Даатгалаас хасагдах үе:  Улсын хилээр гарсны маргаашнаас, Нас барсны маргаашнаас, Ажилд орсын дараагаар, Асрамлуулагчаар бүртгэгдсэний дараагаар

3. Бүрдүүлэх бичиг баримт: Гадаад паспорт, улсын хилээр гарах тухай тодорхойлолт, Нас барсан тухай бичиг,- Ажлын газрын болон асрамжлуулагчыг батласан тодорхойлт

                                                            Мэдээллийг: СХЭЗГ-ын авлагаас хавсаргав.

Глобал хууь зүйн товчоо (법률사무소 글로벌)

 

Манай хаяг: Тундэмүн ёгса мүнхуа гунвон 12-р

дугаар гарцаар гараад эргээд чигээрээ 50м Time

castle барилгын 3 давхар 301 тоот

(동대문역사문화공원역 12번출구 뒤로 50m)

Утас: 010-8390-5842

 

 

 

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
13 Huuli bus orshin suugch file МИX 2017.05.03 844
12 조정/ 화해권고-Зохицох Эвлэрэх санал оруулах Глобалхуульзүйнтовчоо 2017.02.22 2028
11 Нэхэмжлэгчийн бие төлөөлөгч-소송대리인 Глобалхуульзүйнтовчоо 2017.02.01 963
10 Нэхэмжлэл гаргахтай холбоотой үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.25 1059
9 БНСУ -ын нутаг дэвсгэр дээр нас барсан тохиолдолд Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 883
8 4. Хөдөлмөр эрхлэгчийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 954
7 Иргэдэд туслах сан МИX 2017.01.19 1159
6 3.Тэтгэвэрийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 1048
5 2. Үйлдвэрийн осолын даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 1035
» 1. Эрүүл мэндийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1145
3 ДААТГАЛД ХАМРАГДАХ ТУХАЙ: Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1085
2 БНСУ-д оршин суусан хугацааг хэрхэн тооцох бэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1320
1 БНСУ-д гадаадын иргэнтэй холбогдсон гэмт хэргийг голцуу хаана байцаан шийдвэрлэдэг вэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1175