메뉴 건너뛰기


ПХЕНЬЯН./Yonhap/. Умард Солонгосын иргэн Малайзад амиа алдсантай холбогдуулан Пхеньян төрийн мэдлийн Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/  дамжуулан анх удаагаа мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд амиа алдсан эрэгтэй бол удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Нам биш гэж Умард Солонгос үзсэн хэвээр байна.

Энэ хүний үхлийн шалтгааныг тогтоохоор Малайзын холбогдох албаныхан дангаараа мөрдөн шалгалт явуулж байгаа нь Умард Солонгосын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг үл тоомсорлосон хэрэг гэж KCNA мэдээллээ.

KCNA-гийн мэдэгдэлд “Умард Солонгосын дипломат паспорттай нэгэн эрэгтэй хүн хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байх үедээ гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж Малайзын тал анх мэдээлсэн” гэжээ.

Дипломат паспорт эзэмшигч хүнтэй холбоотой аливаа хэргийг манай улс өөрийн улс орондоо шалгадаг гэдгийг Куала-Лумпур дахь манай ЭСЯ тодорхой мэдэгдсэн гэж тус агентлаг мэдээллээ.

Пхеньяны үзэж байгаагаар, Малайзын цагдаа нарын явуулж байгаа мөрдөн шалгалт бодитой бус, шударга бус байгаа аж. Мөн энэ хэрэгт цагдаа нар Умард Солонгосын талыг сэжиглэж байгааг Пхеньян буруушаан няцаасан байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 132
39 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 229
38 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 779
37 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 888
36 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1276
35 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1185
34 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1826
33 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1452
32 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1552
31 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1495
» Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1559
29 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1957
28 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1967
27 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1976
26 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7390
25 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2058
24 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2312
23 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2205
22 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2245
21 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2321