Шинзо Абэ Пхеньянд айлчилна
2014.06.10 18:55
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Пхеньянд айлчлал хийж магадгүй талаар Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида хэвлэлийнхэнд мэдэгдсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр “Япон үргэлж шинэчлэгч байх ёстой. Тиймээс Хойд Солонгост Ерөнхий сайдын айлчлах боломжийн талаар судалж байна. Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлагуудтай утсаар ярилцаж, энэ тухайгаа мэдэгдсэн. Пхеньянаас тун удахгүй хариу ирүүлэхээ амласан” гэжээ.
6
Өнгөрсөн сарын эхээр Хойд Солонгосын тусгай албаны ажилтнууд Японы долоон иргэнийг баривчилсанаас үүдэж Японы Засгийн газар Хойдод тавьсан зарим хоригоо зөөлрүүлэх шийдвэр гаргасан юм. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга “Япон улс Хойдуудын зорчих хөдөлгөөн, мөнгө шилжүүлэхэд тавьсан шаардлага болон Японы боомтуудаар дамжин өнгөрдөг Хойдын усан онгоцуудад тавих хяналтаа цуцласан. Мөн Токио Пхеньянд явуулах хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх боломжийг судална” гэж хэлжээ.
5
Хойдын тусгай албаныхан 1977-1983 оны хооронд баригдсан Япон иргэдийн асуудлаар Шинзо Абэтэй ярилцахыг зөвшөөрсөн байнa.
5
Б.Дэлгэрцэцэг