메뉴 건너뛰기




БНАСАУ-ын Засгийн газар  Өмнөд Солонгост хандан улс орноо нэгтгэх талаар тодорхой алхам хийхийг уриалж иж бүрэн арга хэмжээнүүд авахыг санал болгосон байна хэмээн ИТАР-ТАСС агентлаг  БНАСАУ-ын засгийн газрын мэдэгдлээс иш татан мэдээллээ.

Энэ баримт бичигт хоёр улс холбооны улсын зарчим дээр нэгдэж болох юм гээд энэ нь “Хоёр өөр үзэл суртал, нийгмийн хоёр өөр тогтолцоо байх юм” гэжээ. 
Пеньян бас “дайсагнал, зөрчил мөргөлдөөнөөс татгалзаж, гадаад хүчнээс хараат байдлыг эцэс болгон Өмнөд болон Умардын харилцааг сайжруулан таатай уур амьсгал бүрдүүлэх”-ийг санал болгожээ. 
Ингэхдээ Өмнөдийн ерөнхийлөгч Ким Дэ Жуны 2000 онд Пеньянд айлчилж умардын удирдагч Ким Чен Иртэй уулзахдаа гарын үсэг зурсан тунхаг бичгийг тулгуур болгохыг уриалжээ. БНАСАУ энэ тунхаг бичгийг “Бүх солонгосын ард түмнийэрх ашиг, хувь заяаны төлөө эх орноо нэгтгэхэд түүхэн чухал баримт бичиг гэж үзэж байгаа юм. 
Умардынхны үзэж байгаагаар бол хоёр улсын зөрчил дээд цэгтээ хүрч ямар нэгэн болгоомжгүй үйлдлээс болж дайн гарахад хүрээд байгаа гэсэн байна. 
Энэ саналд Өмнөдийн тал ямар нэгэн хариу өгсөн эсэх талаар мэдээлээгүй байна.
Зургадугаар сарын сүүлчээр БНАСАУ дайны байдлыг эцэс болгох санал дэвшүүлж Пеньян байлдааны буудлагатай хээрийн сургуулиас татгалзах санал дэвшүүлэн үүнийгээ долдугаар сарын 4-нөөс мөрдөж эхэлье гэсэн юм. 
Энэ үед нь Өмнөд Солонгос “Пеньян үнэхээр л энхтайвныг хүсч байгаа бол үүнийгээ нотолж өөрийн шийдвэртэй алхмаа харуулах ёстой. Энэ нь Солонгосын хойгт заналхийлж байгаа цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах гэсэн үг” хэмээн өмнөдийн хоёр солонгоснг нэгтгэх яамнаас мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
19 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
18 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
17 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
16 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
15 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
14 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
13 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457
12 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
11 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
10 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
9 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
8 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
7 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
6 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
5 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
» Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
3 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
2 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
1 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983