메뉴 건너뛰기




Б.БАРС

Германы гэрэл зурагчин Юрген Эсхер Хойд Солонгост очоод гадаадын жуулчдыг хаа явсан газар нь сүүдэр мэт дагадаг тусгай албадынхны хараа хяналтаас хэрхэн бултаж байж тус улсын бодит амьдралыг харуулсан фото сурвалжлагаа хийснийг таахад бэрх. Хэрэв түүний авсан гэрэл зургуудыг илрүүлсэн бол тэр ертөнцөөс тусгаарлагдсан энэ улсад насан туршдаа хоригдон үлдэх байсан биз ээ. Юутай ч тэр Хойд Солонгосоос хэл балгүй гарч чадсан бөгөөд эх орондоо ирээд “Дарангуйлагчийн өв” нэртэй фото сурвалжлагаа олны хүртээл болгожээ.

Хэжу дахь өнчин хүүхдүүдийн энэ сургуулийн анги болгоны хананд төр засгийн суут удирдагчдын хөргийг өлгөжээ.

Жи Цум Ми хүүгээ амь үрэгдсэний дараа ганц өрөө байрандаа бэр, хоёр ачийнхаа хамт амьдардаг. Хоол хүнс хүрэлцдэггүй тул солонгос хөгшид өөрсдийн хувиа хүүхдүүддээ өгөхөд хүрдэг ажээ.

Өвдөж халуурсан дөрвөн настай Ким Нам Хоюү охин дэндүү сульдаж хөл дээрээ тогтож ядна.

Ихэнх солонгосуудын хувьд бүтэн өдрийн хоол нь ганц аяга будаа.

Олон суурин газар хоол хийх ч түлээгүй болжээ.

Тариалангийн машин техникгүй хөдөө орон нутагт ойр зуурын багаж барин цаг наргүй хөдөлмөрлөнө.

“Кэп Анамур” байгууллага цэцэрлэг, сургууль, жирэмсэн эхчүүд, өнчин хүүхдүүдэд будаа, ногоон салат тарааж, энэ хүүхдүүдийн нар нь гарчээ.

Хөнжил цөөтэй асрамжийн газрын хүүхдүүд нэг нэгэндээ наалдан дулаацаж, хувцастайгаа унтдаг. 

Анжугийн эмнэлэгт хүүхдүүдээ үзүүлэх эхчүүд.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
19 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
18 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
17 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
16 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
15 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
14 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
13 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457
» Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
11 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
10 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
9 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
8 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
7 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
6 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
5 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
4 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
3 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
2 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
1 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983