메뉴 건너뛰기


ТОКИО. /RIA Novost/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Лю Юньшан тэргүүтэй Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг стратегийн харилцаа гэж нэрлэжээ. Энэ тухай Умард Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Хятадын Коммунист намын төлөөлөгчид өнөөдөр тэмдэглэж буй Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Умард Солонгост айлчилж байгаа юм.

“Солонгос-Хятадын харилцаа бол ердийн нэг хоёр хөршийн төдий бус хоёр орны ард түмний мах цусаар гагнагдсан олон жилийн найрамдлын түүхтэй стратегийн харилцаа юм” гэж Ким Жөн Уны хэлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг онцлон тэмдэглэв.

Үүний сацуу, Синьхуа агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээг нэн даруй сэргээх зорилгоор Хятад улс Умард Солонгостой хамтран ажиллахаар төлөвлөж байгааг Лю Юньшань Ким Жөн Унд мэдэгджээ. Харин Умард Солонгосын хэвлэлүүд энэ талаар мэдээлээгүй байна.

Д.Жаргал

montsame.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
19 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
18 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
17 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
» Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
15 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
14 Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
13 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457
12 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
11 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
10 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
9 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
8 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
7 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
6 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
5 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
4 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
3 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
2 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
1 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983