
БНСУ-ын Солонгос судлалын академи нь ирэх 11-р сарын 13-ныг хүртэл 2016 оны хичээлийн жилийн эхний улиралд магистр, докторын сургалтад тэтгэлгээр гадаадын оюутан, гадаадад оршин суугаа солонгос иргэдийг шинээр элсүүлж байгаа тул сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.
1. Үндсэн болзол
- Өөрөө болон эцэг эх нь бүгд Монгол улсын харъяат байх
- Гадаадад Солонгос бага, дунд, ахлах болоод их дээд сургууль төгссөн гадаадад оршин суугаа солонгос иргэд болон гадаад иргэн(Зөвхөн өөрөө гадаадын харъяат байх)
2. Тэтгэлэгийн агуулга
- Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө
- Солонгосын соёл судлал, аман зохиол орчуулгын ангийн шинээр элсэгчид болон элсэлтийн оноо тодорхой шаардлага хангасан оюутнуудад сар бүр 750, 000 воны тэтгэлэг олгоно
- Солонгос соёлын танхимаас заах солонгос хэлний хичээлд үнэ төлбөргүй хамрагдана
3. Материал хүлээн авах
- Эцсийн хугацаа: 2015.11.13 (баасан) 17:00 цаг хүртэл
- Хүлээж авах аргачлал: вэбсайт http://aks.ac.kr/admission хаягаар ороод өөрийн мэдээллээ бөглөж хадгалсны дараа хэвлэж аван бусад хавсралт материалын хамт шуудангаар явуулах эсвэл биечлэн өгч болно.
- Хүлээж авах газар: Кёнги муж Соннам хот Бүндан дүүрэг Хаугэру 323 Солонгос судлалын академийн солонгос судлалын аспирантурын тэнхим (шуудангийн зип код 13455)
4. Дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас: +82-31-709-8111(дотуур утас 214)/ +82-31-708-5310
Факс: +82-31-709-9946, цахим шуудан: gradaks@aks.ac.kr