메뉴 건너뛰기


Өнөө үед хүүхэд залуус зөвхөн  Европ, Өмнөд Америкийн орнуудад  л дэлхийн стандартад нийцсэн дээд боловсрол эзэмшинэ гэдэг ойлголтоос татгалзах болсон юм. Ялангуяа Ази тивийн хүүхэд залуус Азидаа чанартай боловсрол эзэмших боломжтой болсон нь сүүлийн жилүүдэд уг тивийн улс орнуудын боловсролын чанар өссөнтэй холбоотой.

Үүний нэг жишээ нь дэлхийд эдийн засгаараа 13-т, Азид 6-т бичигдэж буй Өмнөд Солонгос улс юм. БНСУ өөрсдийн боловсролын чанарыг “дэлхийн” болгох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарт зарцуулах төсвөө жил бүр тодорхой хэмжээгээр өсгөдөг аж.

2004 онд БНСУ-ын засгийн газар 2012 он гэхэд өөрсдийн их дээд сургуулиуддаа 100,000 гадаад оюутан суралцуулах зорилт тавин ажилласан бөгөөд 2011 оны байдлаар 171 орны 85,000 гаруй оюутан суралцуулжээ. Тэдгээр гадаад оюутнуудын дийлэнх нь БНХАУ, Вьетнам, болон Монгол улсаас ирдэг ба энэ нь Европ, Өмнөд Америкийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага хэдий ч Ази тивдээ маш өндөр үзүүлэлт аж. Өмнөд Солонгосын их дээд сургуулиуд сүүлийн жилүүдэд Азийн төдийгүй, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын тоонд маш дээгүүр үзүүлэлттэй болсон юм. Жишээлбэл, жил бүр уламжлал болгон гаргадаг “Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд”-ын жагсаалтанд 2016 оны байдлаар “Сөүлийн үндэсний их сургууль” 35 дугаар байранд жагссан бөгөөд Азидаа 10 дугаар байранд бичигджээ. Үүнээс гадна KAIST, Поханы шинжлэх ухаан технологийн их сургууль болон ‘Korea’ их сургууль дэлхийд топ 100-д бичигдэж байгаа юм.

Азид төдийгүй дэлхийд нэр хүндтэйд тооцогдох Өмнөд Солонгосын 10 их сургуулийг танилцуулж байна.

1. Сөүлийн Үндэсний их сургууль  (Seoul National University)
SNU (Seoul National University) нь 1946 онд байгуулагдсан ба Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургууль аж. Сөүлийн үндэсний их сургууль 40 орны 700 гаруй  эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Пенсильванийн их сургуультай  оюутан солилцоо хийдэг аж. Уг их сургууль нь 16 коллежийн бөгөөд 2015 оны байдлаар 27,986 оюутантай хэмээн мэдэгджээ. Номын сан нь Гванаг хотхонд байрладаг ба 2009 оны байдлаар 4 сая гаруй номтой байсан бол одоо ч үүнээс өссөн нь тодорхой. Мөн СУИС Музей болон СУИС-ийн урлагийн музей гэсэн хоёр музейтэй. 2016 оны байдлаар дэлхийн шилдэг 100 их сургуулиас 35 дугаар байранд бичигдэж, Азидаа 10 дугаар байранд оржээ.


2. БНСУ-ын шинжлэх ухаан технологийн их сургууль (KAIST)
KAIST –ийг Өмнөд Солонгосын засгийн газар Америкийн нэгдсэн улсын улс төрчдийн тусламжтайгаар 1971 онд байгуулагдаж Өмнөд Солонгосын “улсын” анхны шинжлэх ухаан технологийн их сургууль болжээ. Жил бүр 70 өөр орны  600-1000 орчим  оюутан KAIST-т ирж суралцдаг бөгөөд Өмнөд Солонгосын нэр хүндтэй их сургууль юм. 1975-2014 онд 13,743 бакалавр 24,776 магистр болон 9,879 докторын зэрэгтэй оюутнууд буюу 48 мянга гаруй оюутан уг сургуулийг төгсчээ.
2016 оны “Дэлхийн шилдэг их сургуулиуд”-ын жагсаалтанд 46 дугаар байранд жагссан бөгөөд Азидаа 6 дугаар байранд ордог.


3. Ёнсэ их сургууль (Yonsei University)
Ёнсэ их сургууль нь Өмнөд Солонгосын “SKY” буюу улсын хамгийн нэр хүндтэй гурван сургуулийн нэг бөгөөд 1885 онд байгуулагдсан байна.

Сөүлийн улсын их сургууль, “Солонгос” их сургууль. “Ёнсэ” их сургуулийн нэрний эхний гурван үсгийг нийлүүлэн ‘SKY’ гэж нэрлэдэг аж. Ёнсэ их сургууль 38 мянга гаруй суралцагчтай бөгөөд оюутнуудын хамрагдах клубын тоо л гэхэд 100 давсан олон байдаг гэнэ.


4. Солонгосын их сургууль (Korean University)
Энэхүү сургууль нь бусадтай нь харьцуулахад маш алдартай бөгөөд олон түмний дунд өндөр боловсрол олгодог хэмээн алдаршжээ. Сургуулийн цар хүрээ нь маш өргөн, 16 салбар сургууль, 81 тэнхимтэй ажээ. 2005 оны 5-р сарын 5-нд Кorea Их Сургууль нь 100 жилийн ойгоо тэмдэглэжээ.
2016- 2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд 9 8дугаар байранд орсон бөгөөд Азидаа 16 т жагсдаг. Улс төр, эдийн засаг, химийн инженер болон олон улсын харилцааны хөтөлбөрүүд нь дэлхийн топ 50-д багтдаг бөгөөд 245 байгууллагатай хамтын ажиллагаатай гэнэ шүү. Өмнөд Солонгосын салбар салбартаа манлайлагч маш олон алдартай эрхэмүүд Korea Их Сургуулийг төгссөн байдаг бөгөөд үүний дотор Өмнөд Солонгосын 10 дахь ерөнхийлөгч Ий Мён Бак (Lee Myung Bak) ,34 дэх Сөүл хотын захирагч У Сэхүүн (oH Sehoon) нар багтдаг байна.


5. Ханяан Их Сургууль (Hanyang University)
Ханяан  их сургууль нь 1939 онд байгуулагдсан бөгөөд жил бүр 2000 орчим гадны оюутанг элсүүлэн суралцуулдаг ба 3000 орчим оюутан нь гадаад руу суралцахаар явдаг ажээ. Массачусетсийн технологийн их сургууль,  Кембрижийн их сургууль  гэх мэт 68 орны 647 их сургуультай хамтар ажилладаг. Сөүл дэх хотхон нь 15 салбар сургууль, 60 тэнхимтэй аж. 2016 оны байдлаар дэлхийд 193 дугаар байранд, Азидаа 30 дугаарт жагсжээ.


 

6. Пусаны үндэсний их сургууль (Pusan National University)
Пусаны Үндэсний Их Сургууль  (부산대학교)  1946 онд ‘Busan’ хотод байгуулагджээ. “ARWU” –аас жагсаадаг дэлхийн шилдэг 500 их сургуулийн жагсаалтанд багтдаг.

 

 


7. Пуханы шинжлэх ухаан технологийн их сургууль (Pohang University of Science and Technology)
POTECH (Пухан их сургуулийн товчилсон нэр)  их сургууль нь 1986 онд байгуулагджээ. 2016 оны байдлаар  Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад 83 дугаар байранд, Азидаа 12 дугаарт жагсчээ. POSTECH-ийн хотхон нь, хэрвээ  Сөүлээс галт тэрэг эсвэл автобусаар явахад 4 цаг орчим, Пусанаас автобусаар 90 минут орчим, харин Пуханы төвөөс машинтай гарахад 20 минут орчим яваад очдог гэнэ.


8. Ихва Эмэгтэйчүүдийн их сургууль (Ewha Womans University)
Ихва Эмэгтэйчүүдийн Их Сургуулийг 1886 оны 5-р сарын 31-ний өдөр “Америкийн методист сүм”-ээс үүсгэн байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн боловсролын дэлхийн хамгийн том байгууллагын нэг юм.  Хамгийн анх Америкийн номлогч  Мари Ф.Скрантон Сөүлийн Жондон (Jeongdeon)-д байрлах гэртээ эмэгтэйчүүдэд хичээл зааснаар уг сургуулийн эхлэл тавигджээ. Энэхүү сургууль Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн боловсролын анхны байгууллага юм. Ихва Эмэгтэйчүүдийн Их Сургууль нь 64 орны 830 орчим их сургуулиудтай хамтарч ажилладаг бөгөөд үүнээс дурьдвал Австрали Улсын Их Сургууль, Корнелл Их Сургууль, Берлиний Freie Их Сургууль, Жент Их Сургууль болон Харвардын Их Сургууль гэх мэт багтдаг.


9. Канвоны үндэсний их сургууль (Kangwon National University)
1947 оны 6-р сарын 14-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгосын нүүр царай болсон алдартай сургуулиудын нэг юм. 19 коллежийн 93 тэнхимтэй, 1999 оны “Asian Winter Game” тэмцээний нээлт Канвон Үндэсний Их Сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд хаалтын үйл ажиллагаа Канвоний биеийн тамирын зааланд болжээ.


10. Соган их сургууль (Sogang University)
1960 онд байгуулагдсан Соган их сургууль нь анх Эдийн засаг, Англи хэл утга зохиол, Түүх, Математик, Философи болон Физик  гэсэн зургаан тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч Паг Гын Хэ (Park Geun Hye) болон алдартай олон улс төрч, бизнес эрхлэгчид уг сургуулийг төгсөж байжээ.

 

 

Эх сурвалж: 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 105
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 259
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 678
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 1550
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 2355
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 2925
» Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 12193
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 2927
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1630
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1537
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1249
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1640
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1281
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 1813
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1714
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1589
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1567
8 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1774
7 Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1539
6 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1706