메뉴 건너뛰기


 Солонгост ихэнх их дээд сургуулийн гадаад оюутан элсүүлэх шаардлагуудын нэг нь СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (TOPIK: Test of Proficiency in Korea) эсхүл АНГЛИ ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (TOEFL, TOEIC, TEPS г.м)-с тогтсон онооноос дээш оноо авсан байхыг шаарддаг.

TOEFL гэж юу вэ?
(Test of English as a Foreign Language)
TOEFL-ийн шалгалтыг АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй 130 орны 10 мянга гаруй их дээд сургууль хүлээн зөвшөөрч, стандарт шалгуур болгодог.

Шалгалт: 
TOEFL-ийн шалгалт компьютерт явагдана
 Шалгалт авах хугацаа: 
TOEFL-ийн шалгалт 4 цаг үргэлжилдэг.
 Шалгалт авах байршил:
TOEFL-ийн шалгалт АНУ-д 500 гаруй байршилд, дэлхий даяар 4500 гаруй байршилд албан ёсоор явагддаг аж. 
 Шалгалтын өртөг:
TOEFL-ийн шалгалт дунджаар 160-200 ам.долларын өртөгтэй.
 Шалгалтын дүн:
TOEFL-ийн шалгалт 0-120 хүртэлх оноогоор дүгнэдэг.

 1-р алхам.
 www.ets.org сайт руу хандана. Дараа нь: TOEFL test --- Register for the Test --- Register online ---
 2-р алхам
Хэрвээ өмнө нь account нээж байгаагүй бол New user хэсгийн Sign up хэсэг дээр дарж өөрийн гэсэн Profile үүсгэнэ. Мэдээж энэ нь үнэгүй, тэгээд хялбархан.
 3-р алхам
Өөрийн шинэ үүсгэсэн аккаунтаараа орж Register for a Test гэсэн дээрээ дарна. Шалгалт өгөх газар, огноогоо өөрийн хүссэнээрээ сонгох боломжтой. 
 4-р алхам
Эдгээрийг сонгосны дараа Select score recipients гэсэн цонх гарч ирнэ. Өөрөөр хэлбэл чиний TOEFL оноог дөрөв хүртэлх хүссэн сургуулиуд руу чинь үнэгүй явуулж өгөх боломж юм. Хэрвээ нэмж өөр сургууль руу явуулахыг хүсвэл сургууль болгонд 18$ төлөх хэрэгтэй болно. Энэ хэсэгт чи өөрийнхөө сургуулийн Institution code-г мэдэж байх хэрэгтэй. Тэгвэл илүү хурдан амархан сонголтоо хийнэ гэсэн үг. (жич: institution code сургууль болгонд байдаг ба өөрийнхөө хүссэн сургуулийн кодыг google-дээрэй.)
 5-р алхам буюу төлбөрөө төлөх
Бүртгэлийн хамгийн сүүлийн хэсэг буюу төлбөр төлөх үе. Toefl шалгалт нь $170 ба яг л интернетээр худалдан авалт хийдэгтэй адилхнаар төлөөд л дуусна гэсэн үг.
TOEFL-ийн шалгалтыг хэдэн удаа өгч болно, ямар нэгэн хязгаар байхгүй. ETS буюу боловсролын тестийн байгууллага таны хамгийн сүүлчийн оноог тухайн сургуульд илгээдэг. Хангалттай оноог авах хүртэл TOEFL -ийн шалгалтыг хэд дахин өгөх нь олон хүмүүсийн хувьд нийтлэг байдаг.

 IELTS гэж юу вэ?
(International English Language Testing System)
International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь сонсох, унших, бичих, мөн ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ.
Харин IELTS-ийн шалгалтыг Их Британи, Канад тэргүүтэй орны 9000 гаруй их дээд сургуульд стандарт болгодог. 
 Шалгалт: IELTS-ийн шалгалт цаасан хэлбэрээр явагддаг. 
 Шалгалт авах хугацаа: 
IELTS 2 цаг 45 минутад явагдаж дуусдаг. 
 Шалгалт авах байршил:
IELTS-ийн шалгалт АНУ-д 59 байршилд, дэлхий даяар 900 гаруй байршилд албан ёсоор явагддаг аж. 
 Шалгалтын өртөг:
IELTS-ийн шалгалт дэлхийн аль ч улсад 200 ам.долларын өртөгтэй.
 Шалгалтын дүн:
IELTS-ийн шалгалт 0-9 хүртэлх оноогоор үнэлэгддэг. 
 Шалгалтын цахим хуудас: 
http://www.ielts.org

 TOEIC гэж юу вэ?
(Test of English for International Communication)-нь албан ёсны хэл нь англи бус орны иргэд ажлын орчинд анги хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах чадвартай болохыг дvгнэх зорилготой тест юм. 
 http://www.toeic.com/
Банк санхүүгийн академийн түнш олон улсын байгууллагуудад тухайлбал HoT (хуучнаар ATTF), RBA, ANZi нар нь TOEIC шалгалтын дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.
 Шалгалтын цахим хуудас: http://www.ets.org/toeic

 CEFR гэж юу вэ?
(Common, European Framework of Reference for languages)
Дэлхий нийтээр ашиглаж буй CEFR буюу (Европын Холбооны Гадаад Хэлний Нийтлэг Стандарт)-ын 
дагуу дараах 6 төвшинг мөрдлөгө болгодог.

 Шалгалтын цахим хуудас: 
https://www.efset.org/english-score/cefr/

 TEPS гэж юу вэ?
(서울대학교 개발 영어능력평가 시험_Test of English Proficiency developed by Seoul National University_Сөүлийн үндэсний их сургуулиас 1999оноос хойш зохион явуулж байгаа англи хэлний тест юм.)
 Цахим хуудас: www.teps.or.kr
 Шалгалтын төлбөр: 39,000₩~ 42,000₩

 TOPIC гэж юу вэ?
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ_ Test of Proficiency in Korea) нь үндсэн хэл нь Солонгос хэл биш гадаадын иргэн болон гадаад оршин суугаа Солонгос иргэдийн Солонгос хэлний хэрэглээний чадварыг тогтоох, дүгнэх шалгалт бөгөөд БНСУ-ын Засгийн газар (Боловсролын яам)-с удирдан явуулж шалгадаг.
 Шалгалтын цахим хуудас: 
www.topik.or.kr

 KIIP гэж юу вэ?
Нийгмийн нэгдсэн хөтөлбөр, 사회통합 프로그램(Korea Immigration & integration program)
Солонгосын хууль зүйн яам, Гадаадын иргэн_харьяатын газраас зохион байгуулдаг шалгалт юм.
Иргэний харьяалал авах, виз ний статусаа ахиулан солих зэрэгт хэрэглэгдэнэ.
 Шалгалтын төлбөр: 30,000₩
 Шалгалтын цахим хуудас: 
www.socinet.go.kr
KIIP.jpg


Солонгос дахь Монгол иргэд  PAGE ees
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 130
» TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 457
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 98
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 330
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 430
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1122
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2079
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 3057
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 8063
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 18351
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 7101
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1764
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1643
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1326
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1720
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1352
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 1905
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1809
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1680
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1631