T-Money тээврийн карт
2015.01.19 01:38
T-Money тээврийн карт
Бусад картнаас ялгаатай нь T-money карт
бол эзэмшигчийн хаягийн мэдээлэл
агуулаагүй, CPU-тэй, өөрөө тооцоологч
карт юм. T-money тээврийн карт бүр
олон төрлийн тээврийн хэрэгсэл,
автобус, метро, таксинд үйлчилдэг юм.
1_ T-money картын төрлүүд
• Ерөнхий карт: урьдчилсан төлбөрт,
дахин цэнэглэгч карт юм. Хамгийн
элбэг тохиолдох T-Money карт.
• Хямдралын карт: Ерөнхий карттай адил
журмаар үйлчлэх боловч хүүхдийн,
өсвөр насныхны хямдралыг автоматаар
хасч боддог. Зөвхөн хүүхдийн, өсвөр
насныхны хэрэглээ юм.
• Кредит карт: T-Money үйлдэлтэй
кредит картыг зарим банк олгодог
байна. Дараа төлбөрт хэрэглээ бөгөөд
тээврийн зориулалтаар хэрэглэж
болдог байна. Мөнгөөр цэнэглэх
шаардлагагүй. Сар бүрийн эцэст нийт
төлбөр таны кредит картанд нэмэгдэнэ.
• Картны хэрэглээ болон холбогдох
асуултыг www.t-money.co.kr зочилно уу.
2_ T-money картын давуу
талууд
T-Money картыг өөрийн болгосноор,
метрогоор үйлчлүүлэхдээ дахин дахин
тасалбар авахгүйгээр цаг хугацааг
хэмнэх боломжтой. T-Money картыг
тасалбарын цонхноос цэнэглэж болно.
Кредит карттай холбогдож болдог
болохоор 10,000 - 50,000 вон хүртэл
хэмжээгээр цэнэглэх боломжтой.
3_Төлбөрийн тогтолцоо
Хүрэх газраас шалтгаалан, метроны үнэ
1150-1650 вон байна. T-Money эсвэл
кредит карт ашигласнаараа та хэрэглэх
бүрдээ 100вон хэмнэх болно. Картыг
тасалбар түгээх бүхээгүүд, эсвэл ойр
байрлах дэлгүүрээс аваарай (CU,
Министоп, жижиглэнгийн худалдааны
цэг).
• Автобусанд нэг удаагийн төлбөр
төлдөг бол метронд явсан замдаа
үндэслэн төлбөрөө төлдөг. Та дамжин
явсан үед хямдрал эдэлж болно.
• 4 удаа дамжиж болно.
• Дамжиж байхдаа хямдрал эдлэхийг
хүсвэл картаа карт уншигч машинд
заавал уншуулаарай.
※ Хямдралыг дараагийн аялал 30
минутын дотор эхэлсэн тохиолдолд
эдлэх эрх үүснэ. (дараагийн өдрийн
21:00 цагаас 07:00 цаг хүртэл нэг цаг
болон уртасна)
※ хэрэв та буусан унаатайгаа ижил
чиглэлийн унаанд суувал
хямдрахгүй. (Жишээ нь: та 150
дугаарын автобуснаас буугаад дахин
150 дгаарын автобусанд суувал
хямдрахгүй.)
※ Метроноос буугаад метронд суувал
мөн хямдрахгүй.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
13 | Метрогоор зорчдог хүн бүхэн анхаарлаа хандуулна уу | МИX | 2017.06.19 | 14367 |
12 | Тээврийн хэрэгсэлийн талаарх асуулт хариулт | webmaster | 2015.01.19 | 10694 |
11 | Галт тэрэг & Онгоц | webmaster | 2015.01.19 | 15636 |
10 | Шуурхай автобусууд | webmaster | 2015.01.19 | 15600 |
» | T-Money тээврийн карт | webmaster | 2015.01.19 | 13046 |
8 | Сөүлийн хотын автобусны үнэ | webmaster | 2015.01.19 | 11380 |
7 | Taкси [1] | webmaster | 2015.01.19 | 26863 |
6 | Автобусны төрөл | webmaster | 2015.01.19 | 3651 |
5 | Хот доторх автобус | webmaster | 2015.01.19 | 3371 |
4 | Хэрэв та эд зүйлсээ метронд гээгдүүлсэн бол | Uyanga | 2014.12.11 | 3308 |
3 | Метроны төлбөр төлөх аргууд | Uyanga | 2014.12.11 | 3540 |
2 | Метро | Uyanga | 2014.12.03 | 8702 |
1 | Нийтийн тээврээр зорчих | Uyanga | 2014.12.03 | 3656 |