메뉴 건너뛰기


Монгол Улсын жолооны үнэмлэх 
БНСУ-ын жолооны үнэмлэхээр солиход шаардлагатай бичиг баримтууд
1. Монгол Улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэх эх хувь
2. Хүчин төгөлдөр гадаад паспорт эх хувь
(хамгийн сүүлд БНСУ-ын хилээр орсон тамгатай байх шаардлагатай)
3. Хүчин төгөлдөр гадаадын иргэний үнэмлэх эх хувь
4. Монгол Улсын Замын Цагдаагийн газрын Жолооны үнэмлэхийг БНСУ-д суугаа бүрэн эрхт элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт
5. Монгол Улсын тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхийг БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт
(Англи хэл эсвэл солонгос хэлээр орчуулсан эх хувь)
6. Хилээр орж гарсан тухай тодорхойлолт 
хугацаа : Төрсөн оноос – өнөөг хүртэлх
(Цагаачлалын албанаас авах) 출입국관리사무소 (출입국사실증명서)
7. Өнгөт цээж зураг 3 хувь (3.5cm x 4.5cm)
8. Хураамж : 20,000 вон
◆ Монгол Улсын жолооны үнэмлэхээ буцаан авах 
БНСУ-ын жолооны үнэмлэхээр солихдоо Монгол Улсын жолооны үнэмлэхийг хураалгаж хадгалуулах шаардлагатай. 
Буцаан авах арга баталгаажуулсан нислэгийн тийзийг хэвлэн, Паспорт БНСУ-ын жолооны үнэмлэхийн хамт жолооны үнэмлэх солиулсан газартаа өөрийн биеэр ирж, үлдээсэн жолооны үнэмлэхээ буцаан авах боломжтой бөгөөд үнэмлэх солиулсан өдрөөс 3 жилийн хугацаанд үнэмлэхээ буцаан аваагүй тохиолдолд жолооны үнэмлэхийг хадгалах жагсаалтаас хасна. (монгол жолооны үнэмлэх устгах арга хэмжээ авна)
БНСУ-ын жолооны үнэмлэх солих үйлчилгээ лавлах утас 1577-1120 
Хаяг хайх арга : 도로교통공단 (http://www.koroad.or.kr/ )
◆ Жолооны үнэмлэхийг солих боломжгүй зарим жишээ
- Жолооны хуучин үнэмлэхийг(шар өнгөтэй) солих боломжгүй,
зөвхөн жолооны шинэ үнэмлэхийг(саарал өнгөтэй) солих боломжтой
- Жолооны үнэмлэх дээр хуурамч эсэхийг шалгах ghost image байхгүй тохиолдол ба холограм гэмтсэн эсвэл байхгүй тохиолдол
- Жолооны үнэмлэх ихээр гэмтсэн тохиолдол
- Жолооны үнэмлэхийн ар талд бичигдсэн үнэмлэх олгосон өдөр ба хугацаа дуусах өдөр таарахгүй тохиолдол
жишээ нь үнэмлэх олгосон өдөр 2013.4.11 өдөр бол 
хугацаа дуусах өдөр мөн адил 2023.4.11 өдөр байх ёстой.
- Жолооны үнэмлэхийн эрх олгосон өдөр ба жолооны үнэмлэхийг хүлээн авсан өдөр Монгол Улсад оршин сууж байгаагүй тохиолдол
- Элчин сайдын яамны тодорхойлолт өнгөт биш байх тохиолдол
- Элчин сайдын яамны тодорхойлолт дээрх тухайн хүний мэдээлэл англи хэлээр биш зөвхөн монгол хэлээр бичигдсэн байх тохиолдол
- Жолооны үнэмлэх, гадаадын иргэний үнэмлэх, гадаад паспорт, Элчин сайдын яамны тодорхойлолт дээрх мэдээлэл таарахгүй байх тохиолдол
- Элчин сайдын яамны тодорхойлолт дээрх Элчин сайдын яамны тамга болон огноо, хариуцсан ажилтны гарын үсэг байхгүй тохиолдол
- Элчин сайдын яамны тодорхойлолт олгосон өдрөөс 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдол
* Дээрх мэдээлэл нь холбогдох журам ба нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгдөх боломжтой бөгөөд бүх тохиолдол нэг хэвийн адилхан байдаггүй тул ЭСЯ-ны тодорхойлолт зэрэг бичиг баримт авахын өмнө Монгол Улсын жолооны үнэмлэх, гадаад паспорт, гадаадын иргэний үнэмлэхийн хамт жолооны үнэмлэх солиулах боломжтой эсэхийг хянаж шалгасаны дараа холбогдох бичиг баримт болон хүсэлт гаргах тухай мэдээллийг авахыг хүсье.
drive.jpg drive2.jpg
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 2018он 8 сарын 1-нээс Жолооны үнэмлэх авхад өөрчлөлт орлоо file МИХ 2018.07.09 904
» БНСУ-ын жолооны үнэмлэхээр солиход шаардлагатай бичиг баримтууд [1] file МИX 2017.12.08 21964
19 Солонгосын замын хөдөлгөөний дүрэмд орсон зарим өөрчлөлт 2017.2.1 ээс. file МИX 2017.02.06 21807
18 Солонгосын_жолооны_шалгалтын_тест [2] file МИX 2016.10.28 19647
17 9-р сарын жолооны шалгалтанд бэлтгэх болон зам тээврийн аюулгүй байдлын сургалт. МИX 2016.09.02 12941
16 8 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт МИX 2016.08.10 19458
15 МОНГОЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХЭРХЭН СОЛОНГОС ҮНЭМЛЭХЭЭР СОЛИХ ВЭ? file МИX 2016.01.21 55375
14 9-н сарын 1-ээс Солонгост бас замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж чангарсан байна. МИX 2015.09.03 21737
13 Moтоцикл (Жолооны үнэмлэх авах) file МИX 2014.04.25 23990
12 Түрээсийн машин file МИX 2014.04.25 12255
11 Оршин суугчдын машин зогсоол ашиглах давуу эрх [1] МИX 2014.04.25 7123
10 Машин устгах file МИX 2014.04.25 4667
9 Автомашин үзлэг [1] file МИX 2014.04.25 13148
8 Aвтомашины даатгал file МИX 2014.04.25 4779
7 Гадаад иргэн эд хогшилтой хамт импортоор орж ирсэн машин file МИX 2014.04.25 3944
6 Автомашин худалдан авах file МИX 2014.04.25 14074
5 Зам тээврийн осолд оногдуулах шийтгэлийн оноо file МИX 2014.04.25 11982
4 Аюулгүй жолоодлого( Замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах шийтгэл) file МИX 2014.04.25 4005
3 Шинээр жолооны үнэмлэх авах file МИX 2014.04.25 4313
2 Гадаад жолооны үнэмлэхийг солих file МИX 2014.04.25 25350