메뉴 건너뛰기


Автомашин худалдан авах

2014.04.25 16:42

МИX Уншсан:13974

Шинээр бүртгүүлэх
Автомашин худалдан авсаны дараа  бүртгүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэгч, худалдагч нь тухайн машиныг шинээр бүртгүүлэхэд орлох ч тохиолдол байдаг. Бүртгэлгүй машин жолоодох нь 2 жил хүртэл хоригдох ял эсвэл 5,000,000 вон хүртэлх торгууль гарна. 



Хуулийн Үндэслэл
Автомашины зохицуулалтын тухай хуулийн 8дугаар зүйл, Автомашины бүртгэлийн 18 дугаар зүйл , Автомашины бүртгэлийн журмын 27 дугаар зүйл
Бүртгэлийн алба
Хот аймаг дүүрэг хороо
Шинэ болон импортын машиныг бүртгүүлэх
· Гадаад паспорт , гадаадын иргэний үнэмлэх
· Бүртгэлийн мэдүүлэг
· Автомашины үйлдвэрлэлийн гэрчилгээ нэг хувь (шинэ машинд)
· Гаалийн мэдэгдлийн бичиг эсвэл импортын тодорхойлолт нэг хувь (импортын машинд)
· Түр хугацаанд автомашин жолоодох эрхийн зөвшөөрөл ба түр зуур хөдөлгөөнд
оролцох зөвшөөрлийн дугаар (жолоодох зөвшөөрөл авсан хүмүүст)
· Эзэмшигчийн сертификат нэг хувь (3 болон 4 дүгээрт заасны дагуу

эзэмшигчийн эрхээ баталж чадахгүй байгаа хүмүүст)
· Автомашины үзлэгт орсон тодорхойлолт
(шалгалтанд орсон машинд)
Бүртгэл хүчингүй болсон машины дахин бүртгүүлэх
- 1~7 материалтай ижил
- Хүчингүй болгосон сертификат нэг хувь
- Шинэ автомашины үзлэгийн сертификат
нэг хувь


gensis.JPG
 Хуучин машин худалдан авах
① Машины чанар, найдвартай талыг харгалзан хуучин машин худалдан авахдаа бүртгэлд хамрагдсан хуучин машины зуучаас худалдан авах нь зүгээр. Учир нь хувь хүнээс машин худалдан авсан тохиолдолд машины арчилгаа, бүрэн бүтэн эсэх болон худалдан авсны дараа асуудал үүсэхэд нөхөн төлбөр авахад бэрхшээлтэй байдаг.
② Худалдан авахаасаа өмнө машиныг унаж үзэн хүчин чадлыг нь шалгах нь чухал юм.

③ Хүчин чадлыг шалгасны дараа худалдан авахаар шийдсэн бол хэвээр байвал машины хүчин чадлыг тодорхойлсон бүртгэлийн тэмдэглэлийг зуучлагчаас авч болно. Энэ тэмдэглэлд оношлогооны
бүх үзүүлэлтүүд бичигдсэн байдаг тул энэ тэмдэглэгээний тусламжтайгаар худалдан авсны дараа гарч болзошгүй аливаа гэмтлийн үед баталгаат хугацааны дагуу үнэгүй засвар, засварын зардал зэргийг нэхэмжилж болно.
④ Хуучин машин худалдан авсан  тохиолдолд

хүчин чадал, оношлогоог машин хүлээн авсан өдрөөс хойш 30хоног эсвэл, 2,000км дотор аливаа гэмтэл
илэрвэл худалдан авагч үнэгүй засвар эсвэл засварын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.
⑤ Бүртгэлтэй зуучлагчаас хуучин машин худалдан авах тохиолдолд зуучлагчийн зүгээс машин шилжүүлгийн бүртгэл гэх мэт шаардлагатай бичиг баримт авах тохиолдолдшилжүүлэгтэй холбоотой бичиг баримт/машины бүртгэлийн гэрчилгээний эх хувь, эзэмшигчийн тамганы баталгаа зайлшгүй шаардлагатай байдаг. Түүнчлэн төлбөрөө төлөхөөсөө өмнө өмнөх эзэмшигчийн харьяа Тээврийг Удирдах Газраас татвар, торгууль төлөгдөөгүй байгаа эсэхийг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Төлөөгүй татвар, эсвэл торгууль байвал нэрээ шилжүүлэхээсээ өмнө төлбөрийг барагдуулах ба төлөгдөөгүй тохиолдолд эзэмшигчийн шилжүүлгийг хийх боломжгүй байдаг.
Автомашин шилжүүлгийн бүртгэл
Хэрэв та нэр шилжүүлэхээр мэдүүлээгүй бол өмнөх эзэмшигч шилжүүлж болно. Худалдан авагч тал шилжүүлгийн бүртгэлийн хугацаа хойш тодорхой хугацааны дотор бүртгүүлэх ёстой, бэлэглэснээс хойш 20 хоногийн дотор, өв залгамжласнаас хойш 3 сарын дотор, бусад тохиолдолд 15 хоногийн дотор)
хүсэлт гаргах ба шилжүүлэг хийгдээгүй тохиолдолд 500,000 вон хүртэлх торгуультай.
Хуулийн үндэслэл
Автомашин зохицуулалтын тухай хуулийн 12дугаар зүйлийн 1-р бүлэг, Автомашины бүртгэлийн , 27дугаар зүйлийн 1-р бүлэг, Автомашины бүртгэлийн журмын 33дугаар зүйлийн 1-р бүлэг Хот.Аймаг эсвэл Хот аймаг дүүрэг хороо 

Хуучин машины шилжүүлэг хийхэд шаардлагатай бичиг баримт
· Хуучин машины шилжүүлгийн сертификат нэг хувь (худалдан авахад)
· Өмнөх эзэмшигчийн тамга ба тамганы баталгаа (худалдан авах тохиолдолдтухайн тамганы баталгааны ашиглах хүрээ, худалдан авагчийн нэр, утас, гадаадын эсвэл иргэний үнэмлэхний дугаар/ бичнэ. Харин доор дурдсан аль нэгэнд хамаарагдах тохиолдолд худалдагчийн тамганы баталгаа хавсаргах шаардлагатай


※ Машин зуучлагч, эсвэл машины дуудлага худалдаагаар эсвэл зөвлөснөөр авах тохиолдолд
※ Өгч авч байгаа хүмүүс шууд наймаа хийсэн тохиолдолд худалдагчийнбиечлэн очиж машин шилжүүлэх
тохиолдолд
· Бэлэглэлийн сертификат нэг хувь (бэлэглэж байгаа тохиолдолд)
· Машины бүртгэлийн сертификат нэг хувь (өмнөх эзэмшигч нь хүсэлт гаргах тохиолдолд )

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 2018он 8 сарын 1-нээс Жолооны үнэмлэх авхад өөрчлөлт орлоо file МИХ 2018.07.09 878
20 БНСУ-ын жолооны үнэмлэхээр солиход шаардлагатай бичиг баримтууд [1] file МИX 2017.12.08 21847
19 Солонгосын замын хөдөлгөөний дүрэмд орсон зарим өөрчлөлт 2017.2.1 ээс. file МИX 2017.02.06 21783
18 Солонгосын_жолооны_шалгалтын_тест [2] file МИX 2016.10.28 19614
17 9-р сарын жолооны шалгалтанд бэлтгэх болон зам тээврийн аюулгүй байдлын сургалт. МИX 2016.09.02 12914
16 8 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт МИX 2016.08.10 19429
15 МОНГОЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХЭРХЭН СОЛОНГОС ҮНЭМЛЭХЭЭР СОЛИХ ВЭ? file МИX 2016.01.21 55334
14 9-н сарын 1-ээс Солонгост бас замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж чангарсан байна. МИX 2015.09.03 21729
13 Moтоцикл (Жолооны үнэмлэх авах) file МИX 2014.04.25 23954
12 Түрээсийн машин file МИX 2014.04.25 12240
11 Оршин суугчдын машин зогсоол ашиглах давуу эрх [1] МИX 2014.04.25 7112
10 Машин устгах file МИX 2014.04.25 4654
9 Автомашин үзлэг [1] file МИX 2014.04.25 13133
8 Aвтомашины даатгал file МИX 2014.04.25 4759
7 Гадаад иргэн эд хогшилтой хамт импортоор орж ирсэн машин file МИX 2014.04.25 3932
» Автомашин худалдан авах file МИX 2014.04.25 13974
5 Зам тээврийн осолд оногдуулах шийтгэлийн оноо file МИX 2014.04.25 11970
4 Аюулгүй жолоодлого( Замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах шийтгэл) file МИX 2014.04.25 3980
3 Шинээр жолооны үнэмлэх авах file МИX 2014.04.25 4286
2 Гадаад жолооны үнэмлэхийг солих file МИX 2014.04.25 25318