메뉴 건너뛰기


Солонгосын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улсаас ирсэн гадаадын иргэн жолооны шалгалт өгөх шаардлагагүйгээр гадаадын жолооны үнэмлэхийг Солонгосын жолооны үнэмлэхээр сольж болох ба эрүүл мэндийн үзлэг хийлгэх ёстой. Солонгосын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг орнуудын жагсаалтыг
Зам Тээврийн Удирдах газрын Жолооны Үнэмлэхний Шалгалтын албаны цахим хуудаснаас харж болно.

(http://dl.koroad.or.kr)
Солонгосын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөггүй орнуудаас ирсэн гадаадын иргэн эрүүл мэндийн үзлэг болон бичгийн шалгалт заавал өгөх шаардлагатай. Бичгийн шалгалт англи, хятад, солонгос
хэл дээр тест хэлбэртэй байх ба 20 асуултаас бүрдэнэ. Солонгосын жолооны үнэмлэхний хүсэлт
гаргахад дараахи шаардлага тавина. Нэгдүгээрт, Солонгост оршин суудаг байх. Түр хугацааны визтэй эсвэл гадаадын иргэний үнэмлэхгүй Солонгосын жолооны үнэмлэх авч болохгүй. Хоёрдугаарт, албан ёсны жолооны үнэмлэхтэй байх ёстой. Түр зуурын, урьдчилсан, туршилтын, нэвтрэх үнэмлэх, гэрчилгээ, мотоциклын үнэмлэх зэргийг Солонгосын жолооны үнэмлэхээр солих боломжгүй. Албан ёсны жолооны
үнэмлэхгүй иргэд Солонгосын жолооны үнэмлэхийг шинээр авах журмын дагуу хүсэлт гаргана. Мөн эх орноосоо өөр орноос жолооны  үнэмлэх авсан иргэд тухайн улсад 90-с дээш хоног оршин суусан гэх баталгааг бичгийг бүрдүүлж өгнө.

Гадаадын жолооны үнэмлэхийг  

Солонгосын жолооны үнэмлэхээр солиход
шаардагдах бичиг баримтууд:
① Гадаад жолооны үнэмлэх:
Солонгосын жолооны үнэмлэхийг авах
үед гадаад жолооны үнэмлэхээ хураалгах
ёстой. Агентлагт таны гадаад жолооны
үнэмлэхийг хадгалах ба тус улсын
хилээр гарах нь батлагдсан тохиолдолд
Солонгосын жолооны үнэмлэхийг солин
авна. /Гадаад паспорт, онгоцны тийзийг
үндэслэн буцаан олгоно./


② Элчин сайдын яамны болон гадаад
хэргийн яамны баталгаа бичиг
③ Олгосон огноо, хүчинтэй хугацаа,
жолооны үнэмлэхний дугаар, төрөл, нэр,
төрсөн огноо зэрэг багтсан байна.

④ Гадаад паспорт

⑤ Гадаадын иргэний үнэмлэх эсвэл оршин
суудгийг баталсан тодорхойлолт :
(Гадаадын иргэний үнэмлэхгүй иргэд
тухайн үнэмлэхийг авсаны дараа жолооны
үнэмлэх солих хүсэлт гаргана.)
⑥ Цээж зураг 3хувь (3cм x 4cм)
· Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр : 5,000вон ~ 8,000 вон
· Үнэмлэхний хураамж: 7,500вон
· Тест шалгалтын зардал (Солонгосын жолооны үнэмлэх хүлээн зөвшөөрдөггүй
орны жолооны үнэмлэхтэй иргэд) : 7,500вон


※ Сөүл Глобал Төвийн Жолооны  Үнэмлэхийн Агентлагт жолооны үнэмлэхээ солих болон дэлгэрэнгүй
мэдээллийг тухайн төвөөс авч болно.  (3 давхар, Сөүлийн хэвлэлийн төв. Утас. 02-2075-4180). Олон улсын жолооны үнэмлэх дээрхи хаяг өөрчлөх хүсэлтэй иргэдийн хувьд Солонгос улсаас олгосон олон улсын жолооны үнэмлэхээс бусад олон улсын үнэмлэхний хаягийн өөрчлөлт хийх боломжгүй.


Солонгосын жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг улсууд

1.JPG 


※ Австри улс нь 1997 оны 1сарын 1-нээс хойш олгогдсон Солонгосын жолооны үнэмлэхтэй иргэдийг шалгалтаас
чөлөөлсөн болно.
※ Австрали улс нь 25 наснаас дээш насанд хүрэгчид, Шинэ Зеланд улс нь жолооны үнэмлэх аваад 2 жил болон түүнэс
дээш жил болсон хүнд зөвшөөрнө.
※ Гадаад харилцааны яамны мэдээллийн дагуу дээрхи орнууд нь гадаад иргэд оршин суудаггүй улс юм.


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 2018он 8 сарын 1-нээс Жолооны үнэмлэх авхад өөрчлөлт орлоо file МИХ 2018.07.09 878
20 БНСУ-ын жолооны үнэмлэхээр солиход шаардлагатай бичиг баримтууд [1] file МИX 2017.12.08 21846
19 Солонгосын замын хөдөлгөөний дүрэмд орсон зарим өөрчлөлт 2017.2.1 ээс. file МИX 2017.02.06 21783
18 Солонгосын_жолооны_шалгалтын_тест [2] file МИX 2016.10.28 19614
17 9-р сарын жолооны шалгалтанд бэлтгэх болон зам тээврийн аюулгүй байдлын сургалт. МИX 2016.09.02 12914
16 8 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт МИX 2016.08.10 19429
15 МОНГОЛ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ХЭРХЭН СОЛОНГОС ҮНЭМЛЭХЭЭР СОЛИХ ВЭ? file МИX 2016.01.21 55332
14 9-н сарын 1-ээс Солонгост бас замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж чангарсан байна. МИX 2015.09.03 21729
13 Moтоцикл (Жолооны үнэмлэх авах) file МИX 2014.04.25 23953
12 Түрээсийн машин file МИX 2014.04.25 12240
11 Оршин суугчдын машин зогсоол ашиглах давуу эрх [1] МИX 2014.04.25 7112
10 Машин устгах file МИX 2014.04.25 4654
9 Автомашин үзлэг [1] file МИX 2014.04.25 13133
8 Aвтомашины даатгал file МИX 2014.04.25 4759
7 Гадаад иргэн эд хогшилтой хамт импортоор орж ирсэн машин file МИX 2014.04.25 3932
6 Автомашин худалдан авах file МИX 2014.04.25 13972
5 Зам тээврийн осолд оногдуулах шийтгэлийн оноо file МИX 2014.04.25 11970
4 Аюулгүй жолоодлого( Замын хөдөлгөөний зөрчилд оногдуулах шийтгэл) file МИX 2014.04.25 3980
3 Шинээр жолооны үнэмлэх авах file МИX 2014.04.25 4286
» Гадаад жолооны үнэмлэхийг солих file МИX 2014.04.25 25317