Автомашин үзлэг
2014.04.25 16:51
Автомашиын зохицуулалтын хуулийн дагуу машинаа тогтмол оношлуулах
шаардлагатай байдаг. Бизнесийн бус зорилготой машины хувьд бүртгүүлснээс
эхлэн дөрөвдэх жилээс хоёр жилд нэг удаа оношлогдох ёстой.
Хүчинтэй хугацаа дуусахаас 31 хоногийн өмнө оношлогоо хийх хэрэгтэй. Хүчинтэй
хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор торгууль тооцогдож эхэлдэг.
Хүчинтэй хугацаа дууссанаас 30 өдрийн дотор 20,000 вон ба энэ өдрөөс эхлэн
гурван өдөр тутамд 10,000 вон нэмэгдэнэ. Торгуулын дээд хэмжээ нь 300,000 воноос
хэтрэхгүй. Гарцаагүй шалтгааны улмаас тухайн хугацаанд нь оношлогоонд
оруулж амжихгүй тохиолдолд үзлэгийн хугацааг сунгах хүсэлт гаргаж болно. Зам
Тээврийн Удирдах газраас эсвэл тэдний зөвшөөрсөн хувийн засварын газраас
тогтмол оношлогоо хийлгэж болно. Нэмж хэлэхэд тодорхой бүсүүдэд
бүртгэгдсэн машинууд (хуульдтодотгосон бүс нутаг) утаа ялгаруулалтыг
илрүүлэх оношлогоо хийлгэх ёстой. /500,000 дээш хүн амтай газар, агаарын
бохирдолтой тэмцэж буй газар/. Оношлогооны хугацааг хэтрүүлсэн
тохиолдолд дээрхитэй адил торгууль төлнө.
Холбоотой бичлэг 1
-
evalurx
2022.08.26 23:18
evalurx michael kors studded tote white button up sleeveless blouse predator 18.3 firm ground cleats nike air foamposite blue adidas tiro 19 training pants red