메뉴 건너뛰기


Эзэгтэй нараа өглөө эртлэн босож цайны дээжээ өргөж байгаарай!

Эзэгтэй танд цайны дээж өргөх ёсын талаарх үнэтэй зөвөлгөөг хүргэж байна.

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.
Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.

Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ
Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.

Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30
Долоон бурхан одонд аврал эрэхдээ дан ганц өөрийгөө, эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн амьтанд аврал гуйх нь зөв юм байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Сар шинэ болохоос өмнө заавал хийх естой 12 зүйл. file МИX 2017.02.23 3470
22 С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.24 4609
21 Цагийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 2397
20 Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 6400
19 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 2523
18 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 1719
17 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 6769
16 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1452
15 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 1714
14 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 2328
13 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5156
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 4097
11 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 5900
10 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 6191
» Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 4583
8 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2046
7 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2260
6 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2079
5 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2379
4 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 5107