메뉴 건너뛰기


Виз

2014.04.16 22:53

관리자 Уншсан:3718

  Бүгд Найрамдах Солонгос Улсыг зорьж буй хэн бүхэн сурах, ажиллах, аялахын алин ч бай визтэй байх шаардлагатай. Визийг гадаад паспортанд хавсаргаж олгоно. “Цагаачлал зохицуулах акт”-нд Дурдагдсан онцгой тохиолдолд хамаарагдах гадаадын иргэн
визнээс чөлөөлөгдөнө. Гэвч, визтэй хүн болгон Бүгд Найрамдах Солонгос Улсын хилийг нэвтрэнэ гэсэн үг биш юм. Виз нь гадаадын иргэнийг БНСУ-д нэвтрэхэд консулын зүгээс
зөвшөөрч буй үйлдэл юм. Гаалийн шалгалтын үеэр хэрэв гаалийн ажилтан гадаадын иргэнийг нэвтрэх шалгуурт тэнцэхгүй гэж үзвэл, гаалийн ажилтан гадаадын иргэнийг БНСУ-д зорчихоос түдгэлзүүлэх эрхтэй байна.
12.jpg

Нэг удаагийн виз Визний хугацаанд багтан зөвхөн нэг удаа зорчих виз юм (Нэг удаагийн виз нь
олгогдсон өдрөөс хойш гурван сарын турш хүчинтэй).  Олон удаагийн виз
Визний хугацаад хоёр болон түүнээс  олон удаа зорчих виз юм.