메뉴 건너뛰기


Гадаад иргэний үнэмлэх өөрчлөлт орсныг мэдэгдэх үүрэг

Бүртгэлтэй гадаад иргэн нь дараах
тохиолдлоор гадаад иргэний үнэмлэхэнд
байгаа мэдээлэлд өөрчлөлт орох болсныг
тухайн нутаг дэвсгэрт байгаа
цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй;
• Гадаад иргэн өөрийн нэр, хүйс, төрсөн
он, сар, өдөр эсвэл иргэний харьяалалаа
өөрчилсөн; эсвэл
• Паспортын дугаар, олгосон огноо эсвэл
хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн; эсвэл
• Дараах төрлийн визтэй гадаад иргэний
харьяалагддаг байгууллага нэрээ
өөрчилсөн тохиолдолд Урлаг/Соёл (D-1),
Гадаад оюутан (D-2), Энгийн дадлага
(D-4); эсвэл
• Дараах төрлийн визтэй гадаад иргэний
харьяалагддаг байгууллага нэрээ
өөрчилсөн тохиолдолд Сурвалжлагч
(D-5), Шашны холбоотой ажил (D-6),
Томилолтын ажилчин (D-7), Бизнесийн
хөрөнгө оруулалт (D-8), Гадаад
худалдаа менежмент (D-9).
Мэдэгдэх хугацаа
Дээр дурьдсан нөхцөлүүдийн аль нэг нь
тохиолдсон өдрөөс хойш 14 хоногийн
дотор тайлагнана. Бүртгэлтэй гадаад
иргэн энэ шаардлагыг зөрчвөл шийтгэл
оногдуулна.
Мэдэгдэх арга
Гадаад иргэний харьяалдаг байгууллагын
дарга эсвэл тухайн гадаад иргэний бие
төлөөлөгч Цагаачлалын албанд
шаардлагатай баримт материалыг
бүрдүүлж өгнө.
Шаардлагатай материалууд
• Паспорт, гадаад иргэний үнэмлэх
• Гадаад иргэний үнэмлэхэнд орсон
онцгой өөрчлөлтийн тайлангийн маягт
• Өөрчлөлтийг нотлох баримт бичгүүд
Оршин сууж байгаа газар өөрчлөгдсөнийг мэдэгдэх үүрэг
Бүртгэлтэй гадаад иргэн оршин сууж
байгаа газраа өөрчилсөн тохиолдолд
оршин суугаа хаягаа өөрчилснөөс хойш
14 хоногийн дотор эрх бүхий
Цагаачлалын албанд мэдэгдэх ёстой.
Үүргээ биелүүлээнгүй тохиолдолд
хариуцлага хүлээлгэнэ.
Шаардлагатай материал
• Паспорт, гадаад иргэний бүртгэлийн
карт
• Оршин суугаа газрын өөрчлөлтийг
нотлох баримт бичгүүд

Ажил олгогчийн мэдүүлэг
Цагаачлал, хилийн хяналт,
зохицуулалтын тухай хуулийн дагуу,
гадаад иргэнд ажил олгогч эсвэл
гадаадын иргэдэд үйлдвэрлэлийн дадлага
санал болгосон компаний удирдлага нь
дараах мэдэгдэл гаргах нөхцлүүдээс алт
нэг нь бий болсон тохиолодолд мэдсэн
өдрөөс хойш 15 хоногийн дотор
Цагаачлалын албанд мэдэгдэх ёстой. Энэ
үүргийг биелүүлээгүй тохиолдолд ажил
олгогч буюу компанийн удирдлагад
хариуцлага хүлээлгэнэ.
Мэдэгдэл гаргах нөхцөлүүд
• Гадаад иргэн хөлслөн ажиллуулах,
тэтгэвэрт гарах эсвэл гадаад ажилтан
нас барсан тохиолдолд; эсвэл
• Хэрэв хөлслөн ажиллуулж байгаа
гадаад иргэний оршин сууж байгаа
газар тодорхойгүй болох; эсвэл
• Ажил эрхлэх гэрээнд өөрчлөгдсөн
талаарх чухал мэдээлэл авсан
: гэрээний хугацаа, компаний нэр,
байршил эсвэл ажил олгогч
өөрчлөгдсөн, компани ажилтанаа өөр
ажлын байр руу явуулсан эсвэл гадаад
иргэн Цагаачлал, хилийн хяналт,
зохицуулалтын тухай хууль болон
бусад холбогдох журам дүрмийг
зөрчсөн.