메뉴 건너뛰기


Визний ангилал өөрчлөх

2014.04.16 23:34

관리자 Уншсан:3856

БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэн
одоогийн оршин суух эрхэнд тохирох үйл
ажиллагааг зогсоож өөр төрлийн эрхтэй
оршин суух зөвшөөрлийг авах хүсэлтэй
бол визний статус өөрчлөх зөвшөөрөл
хүссэн өргөдөл гаргах ёстой. Журамд
зааснаар, визний ангилалаа өөрчлөхийн
тулд нутаг буцан виз дахин мэдүүлэх
БНСУ-д шинээр орж ирэх ёстой. Гэсэн
хэдий ч солиулахыг хүсэж буй визний
шаардлагуудыг хангасан тохиолдолд
зохих шалгуурыг дамжин визний
ангилалаа өрчлөх боломжтой.
Бүртгүүлэх хугацаа
Өөр төрлийн визний статусанд хамрагдах
үйл ажиллагааг хийхээс өмнө
цагаачлалын албанаас заавал визний
ангилал өөрчлөх зөшүөөрөл авах ёстой.
Бүртгүүлэх арга
Тухайн этгээд эсвэл түүний бие
төлөөлөгч Цагаачлалын албанд
шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн
хүсэлт гаргана.